Багш нарын баярыг угтсан спортын арга хэмжээ
Untitled document
2011-2012 оны хичээлийн жилийн өвлийн амралтаар Монголын багш нарын 46 дахь баярын өдөр тохиож уг баярыг угтсан спортын арга хэмжээнүүд болж өнгөрлөө. Үүнээс ШУТИС-ийн салбар сургуулиудын багш нарын дунд зохион байгуулагдсан 4 төрөлтийн спортын тэмцээнээс манай сургуулийн багш тамирчид Шатрын төрөлд багаараа 1-р байр, одон бөмбөгийн төрөлд багаараа 2-р байр эзэлж амжилттай оролцлоо. Мөн Дархан-Уул аймгийн Их Дээд Мэргэжлийн Сургуулиудын Консерциумын багш нарын дунд зохион байгуулагдсан 4 төрөлтийн тэмцээнд нийт 10 сургуулийн багш нар хүч чадал, авхаалж самбаагаа сорисоноос манай сургуулийн багш нар Шатарын төрөлд 1-р байр, Одон бөмбөгийн төрөлд 2-р байр, Сагсан бөмбөгийн эрэгтэй баг 1-р байр эзэлж нийт онооны дүнгээр багаараа 1-р байр эзэлж өргөмжлөл, шилжин явах цомын эзэд боллоо.
|
Физик- I, II хичээлд зориулагдсан Виртуаль лаборатори байгууллагдлаа
Untitled document
Физик- I, II хичээлд зориулагдсан Виртуаль лаборатори 2012 оны 01 сарын 26 нд байгууллаа. Оюутнуудын сурах боломжийг сайжруулах зорилгоор олон улсын их, дээд сургуулиудын түвшинд хүрэх боломжтой физикийн лаборатори ашиглалтанд оруулав. Тус лабораторийн багаж төхөөрөмж нь БНХАУ-ын Бээжингийн Техникийн их сургуулиудад хэрэглэж байгаа орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан болно. Физикийн Виртуаль лабораторийн хүчин чадал нь лабораторийн 40 ажлыг 80 оюутан зэрэг хийж ажиллах боломжтой юм.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Мэдээлэл, менежментийн багш нарын гүйцэтгэсэн “Дархан” ҮТП-ийн ТЭЗҮ аймгийн шилдэг 9 ажлын нэгээр шалгарлаа
Untitled document
2011 оны Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оны онцлох 9 ажлын нэгээр шинжлэх ухаан, дээд боловсролын салбараас Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын захиалгаар ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Мэдээлэл, менежментийн багш нарын гүйцэтгэсэн /“Дархан” Үйлдвэрлэл, технологийн паркийн Техник, эдийн засгийн үндэслэл/ төсөл шалгарч өргөмжлөл хүртлээ. 2012 оноос уг төсөл хэрэгжсэнээр Дархан хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж аж үйлдвэрийн цогцолбор хот болон хөгжих боломж бүрдэнэ.
ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль (Лицей) сургалтын материаллаг баазаа өргөтгөв
Untitled document
Лицей сургууль нь “Гансүх сан “–гийн төсөлд хамрагдан сурагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд зориулсан 780000 төгрөгний Collins-ийн Англи–Монгол хэлний толь бичиг 60, утасгүй интернетийн төхөөрөмжийг авч сургалтын материаллаг баазаа сайжрууллаа.
УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Л.Гансүхэд тус сургуулийн багш, сурагчид их баярлаж байгаагаа илэрхийлж байна.
Цахилгаан техникийн онол-1 хичээлийн олимпиадын III шатны уралдаан болж өндөрлөлөө
Untitled document
Цахилгаан техникийн онол-1 хичээлийн уламжлалт эчнээ олимпиадын III шатны уралдаан 2011 оны 12-р өдөр 11:00 цагт сарын 03-ны онолын судалгаа, тооцоо хийх ажлаар амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе!
“Дулааны цахилгаан станц” мэргэжлийн ангийнхны дунд “АХА” тэмцээн болж өнгөрлөө.
Untitled document
“Дулааны цахилгаан станц” мэргэжлийн ангийнхны дунд зохион явуулсан “АХА” тэмцээн 2011 оны 11-р сарын 30-ний өдөр 12.00 цагт “Урлаг” зааланд амжилттай болж өнгөрлөөa.
Энэ тэмцээн нь Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчилах өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан ба тэмцээнд “Дулааны цахилгаан станц” мэргэжлийн 3, 4-р курсын нийт 40 оюутан оролцож мэдлэг чадвараа сорилоо.
Тэмцээн хэдий хөгжөөнт, цэнгээнт боловч “Дулаан тархалтын онол”, “Уурын генератор”, “Техникийн термодинамик”, “Уурын турбин” зэрэг мэргэжлийн хичээлүүдийн асуултуудыг түлхүү оруулж өгсөн нь оюутнуудын хувьд үр өгөөжтэй, сонирхолтой боллоо.
“Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэх нь” сэдэвт лекц, уулзалт ярилцлага боллоо
Untitled document
ДаТС-ийн Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчилах өдөрлөгийн хүрээнд 2011 оны 11-р сарын 25-ний өдөр 16.00 цагт Урлаг зааланд “Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэх нь” сэдэвт лекц, уулзалт ярилцлага болж өнгөрлөө.
Лекцийг “Дулааны цахилгаан станц” мэргэжлийн 1982 оны төгсөгч, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ий Турбин цехийн дарга, мэргэшсэн инженер О.Нямдаваа уншиж, лекцэнд эрчим хүчний мэргэжлийн ангийн 90 гаруй оюутан, тэнхимийн багш нар оролцож, уулзалт ярилцлага амжилтай болж өнгөрлөө.
Цахилгаан техникийн онол-1 хичээлийн эчнээ олимпиадын II шатны шалгаруулалт боллоо
Untitled document
“Цахилгаан техникийн онол-1” хичээлийн эчнээ олимпиадын II шатны уралдаан 2011 оны 11-р сарын 28-ны өдөр 18:00 цагаас лаборатори №116-д боллоо. II шатны уралдаанд I шатнаас шалгарч үлдсэн нийт 16 оюутан оролцож, лабораторийн стенд дээр схем угсарч хэмжилт хийж, гарсан үр дүнгээрээ тооцоо хийх замаар өрсөлдлөө. Тухайн оюутан хэрхэн богино хугацаанд, үнэн зөв, гүйцэтгэлтэй хийж дууссанаар нь шалгаруултынхаа гол зорилгоо болгосон. Ингээд амжилт гаргаж III шатны шалгаруулалтанд орох болзол хангасан оюутнууддаа баяр хүргэж улам их амжилт хүсье!
ЭХТ-ээс зохион байгуулсан “Сургалтын хөтөлбөр, стандартыг мэргэжлийн онцлогт нийцүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлага
Untitled document
Эрчим хүчний тэнхимийн багш нар, дээд боловсролын суурь ухааны хичээл заадаг багш нарын дунд “Сургалтын хөтөлбөр стандартыг мэргэжлийн онцлогт нийцүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлага 2011.11.24-ний 15:00 цагт Лаборатори 4а-д болов.
Уулзалт, ярилцлаганд Байгалийн ухааны тэнхимийн багш нар идэвхтэй оролцсон. Уулзалтаар Эрчим хүчний тэнхимийн ЦАХИЛГААН, ДУЛААНЫ мэргэжлээр бакалавр инженер бэлтгэх сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн хичээлийн стандарт, хөтөлбөрүүд дээд боловсролын суурь ухааны хичээлүүдийн хоорондох уялдаа холбооны талаар ярилцаж санаа бодлоо солилцов.
|
|
|
|
Хуудас 13-с 1 |