ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Мэдээлэл, менежментийн багш нарын гүйцэтгэсэн “Дархан” ҮТП-ийн ТЭЗҮ аймгийн шилдэг 9 ажлын нэгээр шалгарлаа

2012 оны 1-р сарын 03, Мягмар гариг, 11:55 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

2011 оны Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оны онцлох 9 ажлын нэгээр шинжлэх ухаан, дээд боловсролын салбараас Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын захиалгаар ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Мэдээлэл, менежментийн багш нарын гүйцэтгэсэн /“Дархан” Үйлдвэрлэл, технологийн паркийн Техник, эдийн засгийн үндэслэл/ төсөл шалгарч өргөмжлөл хүртлээ. 2012 оноос уг төсөл хэрэгжсэнээр Дархан хотын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж аж үйлдвэрийн цогцолбор хот болон хөгжих боломж бүрдэнэ.


 

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль (Лицей) сургалтын материаллаг баазаа өргөтгөв

2011 оны 12-р сарын 22, Пүрэв гариг, 16:23 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

Лицей сургууль нь “Гансүх сан “–гийн төсөлд хамрагдан сурагчдын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх сургалтын үйл ажиллагаанд зориулсан 780000 төгрөгний Collins-ийн Англи–Монгол хэлний толь бичиг 60, утасгүй интернетийн төхөөрөмжийг авч сургалтын материаллаг баазаа сайжрууллаа.

УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд Л.Гансүхэд тус сургуулийн багш, сурагчид их баярлаж байгаагаа илэрхийлж байна.







 

Цахилгаан техникийн онол-1 хичээлийн олимпиадын III шатны уралдаан болж өндөрлөлөө

2011 оны 12-р сарын 09, Баасан гариг, 14:19 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

Цахилгаан техникийн онол-1 хичээлийн уламжлалт эчнээ олимпиадын III шатны уралдаан 2011 оны 12-р өдөр 11:00 цагт сарын 03-ны онолын судалгаа, тооцоо хийх ажлаар амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе!

 

“Дулааны цахилгаан станц” мэргэжлийн ангийнхны дунд “АХА” тэмцээн болж өнгөрлөө.

2011 оны 12-р сарын 02, Баасан гариг, 15:33 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

“Дулааны цахилгаан станц” мэргэжлийн ангийнхны дунд зохион явуулсан “АХА” тэмцээн 2011 оны 11-р сарын 30-ний өдөр 12.00 цагт “Урлаг” зааланд амжилттай болж өнгөрлөөa.

Энэ тэмцээн нь Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчилах өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан ба тэмцээнд “Дулааны цахилгаан станц” мэргэжлийн 3, 4-р курсын нийт 40 оюутан оролцож мэдлэг чадвараа сорилоо.

Тэмцээн хэдий хөгжөөнт, цэнгээнт боловч “Дулаан тархалтын онол”, “Уурын генератор”, “Техникийн термодинамик”, “Уурын турбин” зэрэг мэргэжлийн хичээлүүдийн асуултуудыг түлхүү оруулж өгсөн нь оюутнуудын хувьд үр өгөөжтэй, сонирхолтой боллоо.

 

“Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэх нь” сэдэвт лекц, уулзалт ярилцлага боллоо

2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 13:00 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

ДаТС-ийн Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчилах өдөрлөгийн хүрээнд 2011 оны 11-р сарын 25-ний өдөр 16.00 цагт Урлаг зааланд “Эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө хөгжүүлэх нь” сэдэвт лекц, уулзалт ярилцлага болж өнгөрлөө.

Лекцийг “Дулааны цахилгаан станц” мэргэжлийн 1982 оны төгсөгч, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ий Турбин цехийн дарга, мэргэшсэн инженер О.Нямдаваа уншиж, лекцэнд эрчим хүчний мэргэжлийн ангийн 90 гаруй оюутан, тэнхимийн багш нар оролцож, уулзалт ярилцлага амжилтай болж өнгөрлөө.

 

Цахилгаан техникийн онол-1 хичээлийн эчнээ олимпиадын II шатны шалгаруулалт боллоо

2011 оны 12-р сарын 01, Пүрэв гариг, 12:02 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

“Цахилгаан техникийн онол-1” хичээлийн эчнээ олимпиадын II шатны уралдаан 2011 оны 11-р сарын 28-ны өдөр 18:00 цагаас лаборатори №116-д боллоо. II шатны уралдаанд I шатнаас шалгарч үлдсэн нийт 16 оюутан оролцож, лабораторийн стенд дээр схем угсарч хэмжилт хийж, гарсан үр дүнгээрээ тооцоо хийх замаар өрсөлдлөө. Тухайн оюутан хэрхэн богино хугацаанд, үнэн зөв, гүйцэтгэлтэй хийж дууссанаар нь шалгаруултынхаа гол зорилгоо болгосон. Ингээд амжилт гаргаж III шатны шалгаруулалтанд орох болзол хангасан оюутнууддаа баяр хүргэж улам их амжилт хүсье!

 

ЭХТ-ээс зохион байгуулсан “Сургалтын хөтөлбөр, стандартыг мэргэжлийн онцлогт нийцүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлага

2011 оны 11-р сарын 28, Даваа гариг, 11:09 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

Эрчим хүчний тэнхимийн багш нар, дээд боловсролын суурь ухааны хичээл заадаг багш нарын дунд “Сургалтын хөтөлбөр стандартыг мэргэжлийн онцлогт нийцүүлэх нь” сэдэвт уулзалт, ярилцлага 2011.11.24-ний 15:00 цагт Лаборатори 4а-д болов.

Уулзалт, ярилцлаганд Байгалийн ухааны тэнхимийн багш нар идэвхтэй оролцсон. Уулзалтаар Эрчим хүчний тэнхимийн ЦАХИЛГААН, ДУЛААНЫ мэргэжлээр бакалавр инженер бэлтгэх сургалтын төлөвлөгөө, мэргэжлийн хичээлийн стандарт, хөтөлбөрүүд дээд боловсролын суурь ухааны хичээлүүдийн хоорондох уялдаа холбооны талаар ярилцаж санаа бодлоо солилцов.

 

“Дулаан, цахилгааны эрчим хүчний стандарт тогтолцоо” сэдэвт лекц, үзэсгэлэн болж өнгөрлөө

2011 оны 11-р сарын 28, Даваа гариг, 10:44 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

ДаТС-ийн Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчилах өдөрлөгийн хүрээнд 2011 оны 11-р сарын 24-ний өдөр 14.00 цагт “Дулаан, цахилгааны эрчим хүчний стандарт тогтолцоо” сэдэвт лекц, дулааны цахилгааны эрчим хүчний лабораторийн эталон хэмжүүр багаж болон орчин үед төлбөр тооцоонд нэвтэрч байгаа шинэ хэмжүүр багажуудыг танилцуулах үзэсгэлэнг Дархан-Уул аймгийн Стандартчилал, Хэмжилзүйн хэлтэс, “Дархан-Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК-тай хамтран зохион байгууллаа.

СХЗХэлтсийн Дулаан-даралтын хэмжүүрийн улсын шалгагч Н.Түмэнцэцэг, Цахилгаан хэмжүүрийн улсын шалгагч Д.Мадагбавуу нар лекц уншиж, эталон хэмжүүр багажны үзэсгэлэнг 200 орчим хүн үзэж сонирхлоо.

 

ЭХТ-ийн мэргэжил сурталчилах аяны хүрээнд зохиогдсон мэргэжлийн ном сурах бичгийн үзэсгэлэн гарлаа

2011 оны 11-р сарын 25, Баасан гариг, 10:35 Администратор
Хэвлэх PDF
Untitled document

2011-2012 оны хичээлийн жилд Эрчим хүчний тэнхимийн мэргэжил сурталчилах аяны хүрээнд зохиогдсон ЦАХИЛГААН СИСТЕМ, ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ мэргэжлийн чиглэлээр үздэг хичээлүүдэд ашиглагддаг ном, сурах бичиг, гарын авлагын үзэсгэлэнг 2011 оны 11 дүгээр сарын 23-нд ДаТС-ийн багш, оюутнуудын дунд зохион явууллаа. Дээрх арга хэмжээнд Цахилгаан систем, Дулааны цахилгаан станцын мэргэжлийн нийт 60 гаруй хичээлийн Монгол болон гадаад хэл (орос, англи) дээр хэвлэгдсэн нийт 200 гаруй ном сурах бичгийг танилцууллаа.

 


Хуудас 13-с 1

Шинэ ном товхимол, сэтгүүл /3 сар/

Яг одоо сайтад

Манайд 48 зочид онлайн

Сайтад зочилсон

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counter Өнөөдөр1017
mod_vvisit_counterӨчигдөр2117
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт12144
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт2636
mod_vvisit_counterЭнэ сард14780
mod_vvisit_counterӨнгөрсөн сард0
mod_vvisit_counterНийт244868
Таны IP: 38.107.179.239
Өнөөдөр: 2012 оны 1-р сар 28

Мэдээний хуанли